Гадаадын 4893 иргэнд визийн зөвшөөрөл олгов
Чихэнд чимэгтэй
2023-05-04
Монгол улсын Гадаадын иргэн, харьяатын газраас өнгөрөгч дөрөвдүгээр сард гадаадын 4893 иргэнд визийн зөвшөөрөл, 719 иргэнд виз, 25 улсын 1456 иргэнд цахим виз олгожээ. Мөн гадаадын 2336 иргэнд оршин суух зөвшөөрөл олгож, 761 иргэний оршин суух зөвшөөрлийг сунгасан байна. Тус байгууллага өнгөрсөн сард үйлчилгээгээ цахим болгосон тул 3408 хүсэлтийг цахимаар хүлээн авч, шийдвэрлэжээ. Тухайлбал, оршин суух зөвшөөрөл авах 2313, оршин суух зөвшөөрөл сунгах 918, оршин суух зөвшөөрлийн хасуулах 99, паспортын мэдээллийн өөрчлөлтийг бүртгүүлэх 60 хүсэлт цахимаар ирсэн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.