images

Монголд суух Их Британийн дараагийн Элчин сайд хэн бэ?

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2023-04-28


     Их Британиас Монгол улсад сууж байгаа Элчин сайд Филипп Малоун өөр ажилд томилогдож буй тул тус улсын Засгийн газраас Монголд суух ээлжит Элчин сайдаар Фиона Блит гэдэг бүсгүйг томиллоо. Тэрбээр энэ оны долоодугаар сард ажилдаа орно. Ф.Блит өмнө нь Вьетнамын нийслэл Ханой дахь төлөөлөгчийн газрын дэд тэргүүн, НҮБ-ын дэргэдэх Их Британийн төлөөлөгчийн газрын бодлогын тэргүүнээр ажиллаж байсан бөгөөд олон улсын харилцааны арвин туршлагатай нэгэн юм. 2006-2010 онд тэрбээр Их Британийн армид офицер, 2011-2012 онд FCO буюу Европын терроризмын эсрэг байгууллагад офицер, 2012 онд Нью-Йорк дахь Б.Клинтоны санд судлаач, 2013 онд Олон улсын энх тайвны институтын бодлогын шинжээч, 2013-2017 онд Нью-Йорк дахь НҮБ-ын FCO-ын Их Британийн бодлогын зөвлөх, 2017-2020 онд Сомали улсад НҮБ-ын Тусламжийн төлөөлөгчийн газрын улс төрийн асуудал хариуцсан ахлах ажилтан, 2020-2021 онд Засгийн газрын албаны шинжээч, Украины бүлгийн тэргүүлэгч, Үндэсний аюулгүй байдлын нарийн бичгийн даргаар ажиллаж байв. Манай хоёр улсын найрамдалт харилцаа 60 жилийн түүхтэй бөгөөд 2019 онд стратегийн түншүүд болсон билээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.