images

“Худалдагч охин” кино Японы кино театруудаар гарч эхэллээ

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2023-04-28


     Найруулагч Ж.Сэнгэдоржийн “Худалдагч охин” кино өнөөдрөөс Японы кино театруудаар гарч эхэллээ. Энэ үйл явдалтай зэрэгцэн тус киноны хөгжмийн зохиолч Б.Дөлгөөн “Best of Magnolian” CD-гээ тус улсын зах зээлд борлуулж эхлэв. Киноны нээлтийг Монголын кино театруудад хийгээгүй бөгөөд 2021 онд IPTV-ээр цацаж байв. Мөн “Худалдагч охин” кино гадаадын зах зээлд гарч буй анхны монгол кино боллоо. Одоогийн байдлаар тус кино Италийн Үдинэ хотод болж буй “Far East Film” фестивальд өрсөлдөж байна. Өмнө нь Осакагийн Азийн кино наадмын шилдэг дүрийн “Yakushi Pearl Award”, Нью-Йоркийн Азийн кино фестивалийн шилдгийн шилдэг киноны “Uncaged Award for Best Feature Film”, Францын Вэзүль хотын “Le Festival international des cinémas d'Asie” наадмын “Алтан унадаг дугуй” шагналыг хүртсэн билээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.