Польшийн архивт буй Монгол улсын 1915 оны хүн амын тооллогыг хэвлэнэ
Чихэнд чимэгтэй
2023-04-28
Польшийн ерөнхийлөгч Анжэ Дүдагийн манай улсад хийсэн төрийн айлчлалын хүрээ өргөн байж хоёр тал шинжлэх ухааны салбар дахь хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр болов. Тухайлбал, Монголын ШУА, Варшавын их сургуулийн хүрээлэнгүүд хоорондын хамтран ажиллах боломжийг бүрдүүлэхээр тохиролцлоо. Мөн хэл соёл, мал эмнэлэг, геологи болон шинжлэх ухааны бусад салбарт хамтран ажиллах санамж бичгүүдэд гарын үсэг зуржээ. Улмаар Польш улсын архивт байгаа Монгол улсын 1915 оны хүн амын тооллогын мэдээ зэрэг ховор мэдээлэлтэй 7000 гаруй хуудас баримтыг судалж товхимол болгон монгол хэлээр нийтлэхээр боллоо. Энэ мэтээр шинжлэх ухааны хамтын ажиллагаа нь тус улсын архивт байгаа Монголын түүх, соёлд хамаарах баримтуудтай танилцаж, ашиглах боломжийг бүрдүүлж байгаа юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.