Уул уурхайн салбарынхан Чехэд туршлага судалж байна
Чихэнд чимэгтэй
2023-04-27
Монголын уул уурхайн салбарын мэргэжилтнүүд Чех улсад энэ сарын 24-28-ны хооронд нүүрс боловсруулалтын технологи, үйл ажиллагаатай танилцаж, туршлага судалж байна. Мөн Чехийн Үйлдвэр, худалдааны яамны эдийн засгийн салбарын ерөнхий захиралтай уулзаж уул уурхай, эрдэс баялгийн салбарт хамтран ажиллах талаар санал солилцжээ. Манай Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам тус яамтай хамтран ажиллах санамж бичиг байгуулахаар төлөвлөж байгаа аж. Санамж бичгийг байгуулснаар хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, судалгаа, шинжилгээ хийх, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг дэмжих, уул уурхайн орд газруудад нөхөн сэргээлт хийх, байгаль орчинд ээлтэй, хаягдал боловсруулалтын менежментийн технологийн талаар туршлага солилцох боломжтой болох юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.