images

"Ид шидийн орон" Балбад

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2023-04-27


     “Ид шидийн орон” хүмүүнлэгийн төслийг санаачлан хэрэгжүүлэгч Ч.Ганжавхлан Балба улсад гэр бүлээрээ аялж, Эверестэд авирсныхаа дараа газар хөдлөлтийн улмаас сургуульгүй болж контейнэрт хичээллэж байгаа хүүхдүүдэд тусаллаа. Балбад 2015 онд газар хөдөлж 10 мянган хүн нас барж, 20 мянган барилга нуржээ. Улмаар сургуулийн барилга нурснаас хойш долоон жил контейнэрт хичээллэж байгаа 150 хүүхэдтэй сургуульд “Ид шидийн орон” нэрэмжит хөгжлийн төвөө нээсэн байна. Тэд контейнэр доторхыг цэвэрлэж, ханыг нь будаж, шалыг нь дулаалж, шинэ хивс авч тохижуулснаас гадна хүүхдүүдэд хичээлийн хэрэгсэл авч бэлэглэв. Ийн тусалсанд сургуулийн багш нар ихэд баярласнаас гадна хүүхдүүд хэрхэн баярлаж, хуйлаастай шинэ хивсийг нь тоглоомын талбай мэт ашиглаж байгаа нь доорх бичлэг дээр харагдаж байна. Мөн тэд тосгоны хүүхдүүдийг суралцахад санхүүгийн дэмжлэг үзүүлдэг “Indrabahadar Memorial Foundation” хүүхдийн сан, төрийн бус байгууллагатай хамтран ажиллах санамж бичиг байгуулж, аяллаар яваа найман хүн дор бүрнээ нэг нэг хүүхдийн сургалтын төлбөрийг дааж тэтгэлэг өгөхөөр болжээ.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.