images

Өмнөговь: Баяндалай суманд хөв цөөрөм байгуулав

Н.Ариунсайхан

Хөдөөгийн баясгалан

2023-04-27


    Өмнөговь аймгийн Баяндалай сумын төвийн өмнөд хэсэгт хөв цөөрөм байгуулжээ. Орон нутгийн төсвийн 761 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар "Хишиг Юниверс" компанийн хийж гүйцэтгэсэн 46 мянган метр куб ус хуримтлуулах уг цөөрмийг өчигдөр Улсын комисс хүлээн авсан байна. Цөлжилт, газрын хуурайшилттай хамгийн бага зардлаар тэмцэх нэг арга нь хөв цөөрөм байгуулах бөгөөд цас, бороо, шар усны үер зэрэг байгалийн усыг тогтоон цөөрөм байгуулдаг ажээ. Ингэснээр байгалийн усыг техникийн аргаар тогтоож эргүүлэн газар тариалан, мал аж ахуй, амралт зугаалгын зориулалтаар ашиглах нь зардал бага гарах ашигтай гэнэ. Энэ жил Өмнөговь аймгийн Ханхонгор, Гурвантэс, Сэврэй, Баян-Овоо сумдын нутаг дэвсгэрт дөрвөн хөв цөөрөм байгуулах төсөл хэрэгжинэ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.