Гадаад дахь монголчууд “Сум бүрт 150 ном”
Чихэнд чимэгтэй
2023-04-25
Их Британид амьдардаг залуусын байгуулсан “MC Children's Books” ном хандивлах хөдөлгөөнийхөн “Сум бүрт 150 ном" уриан дор Монголын 333 сумын ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад англи ном илгээх ажлыг эхлүүлжээ. Энэ ажилд Англи төдийгүй, АНУ, Европын орнуудад ажиллаж амьдарч буй монголчууд нэгдээд байна. Тэд одоогоор 24 суманд тус бүр 150 ном илгээснийг эзэд нь хүлээн авчээ. Мөн 161 сумын сургуульд өгөх номоо нааш ачуулсан бөгөөд одоо 148 сум үлдээд байна. Хандивын багийнхан номоо цуглуулж бүрдүүлээд нааш ачуулахад тээврийн зардлыг нь тухайн сум бүрийн Засаг дарга, эсвэл нутгийн иргэд, нутгийн зөвлөлөөс санхүүжүүлж байгаа аж. “MC Children's Books” анх 2021 онд хандивын аянаа эхлүүлж 20 мянган ном эх орондоо илгээж байв. Мөн саяхан “Аймаг бүрт 1000 англи ном” аяныг амжилттай дуусгажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.