images

“Худалдагч охин” кино Италид

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2023-04-25


     Италийн Үдинэ хотод болж буй 25 дахь удаагийн “Far East Film” фестивалийн “Mulberry Award for Best Screenplay” шагналд найруулагч Ж.Сэнгэдоржийн “Худалдагч охин” кино өрсөлдөж байна. Уг наадмын дэлгэцнээ “Худалдагч охин” киног өчигдөр гаргасан бөгөөд гол дүрийн жүжигчин Б.Баярцэцэг улаан хивсний ёслолд оролцлоо. Энэ удаагийн наадамд Өмнөд Солонгосын долоо, Хятадын дөрөв, Япон, Хонконгийн тус бүр найм, Малайз, Индонезийн тус бүр хоёр, Филиппиний гурав, Тайваний зургаа, Монгол, Сингапур, Тайландын тус бүр нэг, нийт 43 кино өрсөлдөж байгаа юм. Харин эдгээр киноны 13 жүжигчин л улаан хивсний ёслолд урилгаар оролцов. Кино наадам дөрөвдүгээр сарын 29-нд дүнгээ гаргаад өндөрлөнө.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.