images

Монголын хот, хөдөөгийн англи хэлний багш, номын санчид Их Британид

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2023-04-24


     Их Британи улсад Улаанбаатар, Завхан, Говь-Алтай, Хөвсгөл, Дундговь, Дорноговь, Дархан, Сэлэнгэ, Хэнтий аймгийн англи хэлний багш, номын санч 12 хүн мэргэжил дээшлүүлэх сургалтад хоёр долоо хоногийн турш хамрагдлаа. Тэд дөрөвдүгээр сарын 9-нд эх орноосоо мордсон юм. Энэ ажлыг Англид амьдардаг залуусын байгуулсан “MC Children’s Books” хөдөлгөөнийг санаачлагч Б.Эрдэнэчимэг хэмээх бүсгүй зохион байгуулсан юм. Тус сан Монголын орон нутгийн сургуулиудад  англи ном хандивлах аян явуулдгаараа нэртэй. Ийнхүү хот, хөдөөгийн багш, номын санчид Их Британид хоёр долоо хоногийн турш суралцаж "Cambridge" тэргүүтэй хэд хэдэн их, дунд сургууль, номын санд зочилж туршлага судлав. Тэд мөн Вэстминстерийн ордон, Шинжлэх ухааны музей, орчин үеийн урлагийн "Tate" музейг үзсэн байна. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.