Монгол бөхөнгийн тухай кино бүтээжээ
Чихэнд чимэгтэй
2023-04-21
Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар монгол бөхөнгийн тухай шинжлэх ухааны хялбаршуулсан баримтат кино бүтээжээ. Нийт 16 минут үргэлжлэх кинонд монгол бөхөнгийн зан төрх, идэш тэжээлийн онцлог, дөрвөн улирлын амьдралыг харуулсан байна. Уг киноны дүрсийг тус сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрын баруун бүсийн салбарын мэргэжилтнүүд өөрсдөө авсан бөгөөд ховор амьтдын бодит байдлыг харуулах нь түүнийг хамгаалахад чухал нөлөөтэй байдаг гэжээ. Тус киног олон улсад хүргэхээр англи орчуулгатай бэлтгэсэн байна. Одоогийн байдлаар манай улсад 14 мянга гаруй бий.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.