images

Хэнтийн Баян-Овоод тавьсан камер аргаль хонины зургийг авчээ

Н.Ариунсайхан

Хөдөөгийн баясгалан

2023-04-18


    Хэнтий аймгийн Баян-Овоо, Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумдын заагт орших Хар Ямаатын байгалийн нөөц газарт өнгөрсөн оны 10 дугаар сарын 7-нд байршуулсан автомат камерт Улаан номд орсон ховор амьтан болох аргаль хонь бүртгэгджээ. Тус камерт энэ оны гуравдугаар сарын 15-ныг хүртэл бичигдсэн дүрсийг шүүж үзвэл нийт 12950 гэрэл зураг, видео мэдээлэл байснаас 52 хувийг нь нь зэрлэг амьтдын, үүний 90 гаруй хувийг ойн туруутан амьтдын зураг байсан байна. Хар Ямаатын байгалийн нөөц газар нь халиун буга, бор гөрөөс, чоно, шилүүс, мануул зэрэг цөөнгүй зүйлийн зэрлэг амьтад амьдардаг тусгай хамгаалалттай газар юм. Амьтдын байршил, тоо толгой, нүүдлийг тодорхойлох түүнчлэн зэрлэг амьтдад үзүүлэх таван хошуу малын нөлөөг тодорхойлох зорилгоор энд анх 2020 онд 40 камер байршуулжээ. БОАЖЯ болон Хэнтий, Сүхбаатар аймгийн удирдлагатай байгуулсан гэрээний дагуу Хар Ямаатын байгалийн нөөц газрын хамгаалалтын захиргааны менежментийг Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар 2014 оноос хариуцан ажиллаж байгаа ажээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.