images

Канадын нүдний эмч нар Баянхонгор аймгийн 100 иргэнд мэс засал хийнэ

Б.Бадамзул

Хөдөөгийн баясгалан

2023-04-17


      Канадын Ванкувер хотод төвтэй “Laurel Surgical Foundation” олон улсын байгууллагын нүдний нарийн мэргэжлийн эмч нар Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлэг болон Галуут сумын эмнэлэгт ажиллаж үнэ төлбөргүй үзлэг хийлээ. Тус сангийн нүдний эмч нар 2015 оноос манай улсад ажиллаж, 95 мянган иргэнийг үзэж, онош тогтоон эмчлэхдээ 4000 гаруй хүнд нүдний болор солих болон бусад төрлийн мэс засал хийсэн юм. Тухайлбал, өнгөрсөн оны аравдугаар сард Сэлэнгэ аймагт ажиллаж нүдний болорын цайлттай 70, далавч хальсны эмгэгтэй 10, сормуусны буруу ургалттай долоон хүнд мэс засал хийж байв. Тэгвэл энэ удаа Баянхонгор аймгийн мянга гаруй иргэнд үзлэг, оношлогоо, 100 гаруйд нь хагалгаа хийхээр төлөвлөжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.