images

Булган: Аймгийн төвөө бүрэн камержуулав

Н.Ариунсайхан

Хөдөөгийн баясгалан

2023-04-13


    Булган аймаг “Шинэ хөгжлийн зам” хөтөлбөрийн хүрээнд аймгийн төвөө иж бүрэн камержуулж, ашиглалтад орууллаа. Тус аймгийн камержуулалтыг 2013 оноос хойш шинэчлээгүй байжээ. Харин энэ жил аймгийн төвийн гудамж талбай, төв зам, гэр хороолол хэсэгт шинээр бүрэн камер суурилуулж, ашиглалтад орсон байна. Ингэснээр орон нутагт ажиллаж амьдарч байгаа иргэд, зорчин өнгөрөгч жуулчдын аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, амар тайван байдлыг бий болгох зэрэг ач холбогдолтой гэж орон нутгийн Цагдаагийн газраас мэдээлэв.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.