images

Хөвсгөл нуурыг цэвэрлэхэд Япон улс тусална

Duuren.Life

Чихэнд чимэгтэй

2022-10-21


    Хөвсгөл нуурт живсэн тээврийн хэрэгслийг илрүүлж, байршлыг тогтоох судалгаанд нэн шаардлагатай багаж, тоног төхөөрөмжийг нийлүүлж, дэмжлэг үзүүлэхэд Япон улсын Засгийн газар, "Жайка" болон бусад холбогдох байгууллагуудтай хамтрахаар болжээ. Живсэн машинуудыг татан гаргахад шаардлагатай тоног төхөөрөмж, багажийг судлахаар ОБЕГ-ын баг энэ сарын 17-ноос 22-ны өдрүүдэд Япон улсад ажиллажээ. Тус багийн албан хаагчид Японы “Ниппон салвэйж” компани урилгаар очиж далайд живсэн тээврийн хэрэгсэл, хөлөг онгоцыг татан гаргах туршлага судлан тоног төхөөрөмжтэй танилцаж, цаашид хамтран ажиллах талаар санал солилцсон байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.