images

Өвөрхангай аймаг Зоонозын өвчин судлалын төвтэй боллоо

Н.Ариунсайхан

Хөдөөгийн баясгалан

2023-04-12


      Өвөрхангай аймаг стандартын шаардлага хангасан лаборатори бүхий Зоонозын өвчин судлалын төвтэй болжээ. Ингэснээр орон нутагтаа мал амьтнаас хүнд халддаг элдэв өвчин болон ковид-19 зэрэг шинэ төрлийн халдварт өвчнийг илрүүлэх, тандах судалгааг явуулах, урьдчилан сэргийлэх боломж бүрдсэн байна. 1350 м квадрат, хоёр давхар шинэ барилгыг улсын төсвийн 2.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар барьж, ЭМЯ-наас тус төвийн хамт олонд хүчин чадал сайтай PCR аппаратыг хүлээлгэн өгчээ. Зоонозын өвчин судлалын үндэсний төв нь аймаг, дүүргүүдэд 14 салбар нэгжтэй. Тэдгээрээс ердөө дөрөв нь өөрийн гэсэн барилгатай, бусад нь түрээсийн байранд үйл ажиллагаа явуулдаг аж. 

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.