images

Польшийн алдарт дуучин Монголд ирнэ

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2022-10-20


     Польшийн дуучин, төгөлдөр хуурч, хөгжмийн зохиолч, продюсер Анна Мариа Йопек ирэх сард болох БНПУ-ын Соёлын өдрүүдээр Монголд ирж тоглолт хийхээр болжээ. Өдгөө 52 настай тэрбээр бие даасан 12, хамтарсан дөрвөн цомог гаргасан бөгөөд Лос Анжелес, Лондон, Нью-Йорк, Токиогийн театруудын тайзнаа гарсан Польшийн өнөө цагийн хамгийн алдартай дуучдын нэг юм. Анна Йопек Фредерик Шопений нэрэмжит Варшавын хөгжмийн академийг төгөлдөр хуурчаар төгсөж, Нью-Йоркийн Манхеттэний хөгжмийн сургуулийн жааз хөгжмийн факульетийг төгссөн байна. Монгол улсаас Польш улсад суугаа Элчин сайд Б.Дорж түүний тоглолтын талаар өнөөдөр мэдээлснийг үзвэл Йопек 11 дүгээр сарын 17-нд манай Улсын филармонид тоглолт хийх ажээ. Мөн Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод тоглолт хийж магадгүй. Учир нь Их Монгол улсын нийслэл Хархорум хотод 1246 онд ирж байсан польш санваартан Бэнэдикт Полакийн хөшөөг Хархорин суманд өнөөдөр босгосон бөгөөд 11 дүгээр сарын 20-нд хөшөөний нээлт болно. Хөшөөний нээлтэд түүнийг тоглуулах хүсэлтийг аймгийн Засаг даргын орлогч И.Доржсүрэн Монголд суугаа Польшийн Элчин сайд Кшыштоф Бойкод гаргасан байна. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.