Янпён хотод Монгол-Солонгосын уран бүтээлчдийн хамтарсан үзэсгэлэн гарч байна
Чихэнд чимэгтэй
2023-04-11
БНСУ-ын Янпён хотод Монгол-Солонгос уран бүтээлчдийн хамтарсан “The Contemporary Art of Yangpyeong-Mongolia” үзэсгэлэн нээлтээ хийлээ. Үзэсгэлэнгийн нээлтэнд БНСУ-ын Янпён хотын дарга, Иргэдийн хурлын дарга болон гишүүд, Янпён музейн захирал болон БНСУ-д суугаа элчингийн зөвлөх, МУЭ-ийн удирдах зөвлөлийн гишүүн З.Уянга, Монгол улсын соёлын элч Х.Дамдинсүрэн нар оролцлоо. Энэхүү үзэсгэлэнд Монгол, Солонгосын 53 уран бүтээлчийн 111 бүтээл тавигдсан байна. Үзэсгэлэнд Монголын уран бүтээлчдийг төлөөлж Урчуудын эвлэлийн уран бүтээлчид болох Ц.Цэгмэд, З.Уянга, Ч.Өнөржаргал, С.Хөгжилбаяр, Б.Нандин-эрдэнэ, Б.Сарнай, А.Мөнхтуяа нар оролцлоо. Үзэсгэлэн 2023 оны дөрөвдүгээр сарын 7-ноос тавдугаар сарын 21-ний өдөр хүртэл Янпёны улсын музейд үргэлжлэх ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.