images

Чехийн монголчууд 25 дахь удаагийн “Хаврын баяр”-аа тэмдэглэв

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2023-04-10


     Чех улсад ажиллаж амьдарч буй монголчууд 25 дахь удаагийн “Хаврын баяр спортын тэмцээнээ энэ сарын 7-8-ны өдрүүдэд Прага хотноо зохион байгуулав. Уг тэмцээнд 400 гаруй иргэн сагсан бөмбөг, гар бөмбөг, ширээний теннис, шатрын төрөлд оролцжээ. Тухайлбал, эрэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн тэмцээнд 21, эмэгтэйчүүдийнхэд 9 баг өрсөлдсөн байна. Мөн гар бөмбөгийн, ширээний теннисний тэмцээнд багаараа өрсөлдөж аваргаа тодруулжээ. Харин шатрын тэмцээнд Чех улсын дөрвөн удаагийн аварга, Олон улсын шатрын холбооны мастер Д.Баяржавхлан түрүүлэв. Тэмцээний нийлбэр дүнгээр Чехийн Ческа Липа хотод ажиллаж, амьдардаг иргэдийн “Уухай” баг тэргүүлж, Элчин сайдын яамны шилжин явах цомын эзэн болжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.