images

Дундговь: Энэ зун аялал жуулчлалын ямар арга хэмжээ болох вэ?

Н.Ариунсайхан

Хөдөөгийн баясгалан

2023-04-10


     Дундговь аймгийн БОАЖГ-аас энэ оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулан хэд хэдэн томоохон үйл ажиллагааныхаа товыг зарлажээ. Үүнд “Уяхан замбуу тивийн наран” урлагийн наадам, “Адууны өв соёл”, “Сэтгэшгүй оддын чуулган” зэрэг арга хэмжээнүүд багтсан байна. “Уяхан замбуу тивийн наран” урлагийн наадмыг наймдугаар сарын 10-наас 11-ний өдрүүдэд зохион байгуулах ажээ. Хамгийн анх  2019 онд Их газрын чулуунд 10 мянга гаруй гадаад, дотоодын жуулчин, 3000 морин хуурч, уртын дууч нэгэн дор чуулж ая дуугаа өргөснөөр жил бүр уламжлал болгон зохион байгуулах болсон байна. Харин “Сэтгэшгүй оддын чуулган” аяллыг зургаадугаар сарын 24-нөөс 25 хооронд хийхээр төлөвлөсөн байна. Энэ аялал нь “Говь Каравансерай” амралтын газарт байрлан шөнийн оддыг тусгай дурангаар харах боломжийг олгодог бөгөөд аялалд оролцогчид Цагаан суварга цохио болон Дэл уулнаа хадгалагдах хүн төрөлхтний түүхийн болон соёлын үнэтэй дурсгал, байгалийн түүхэн музей, галерейг үзэж сонирхдог байна. Харин “Адууны өв соёл” наадмын үеэр унага тамгалах, хул залах ёслол, адууны өв соёл, эдлэл хэрэгсэл, ардын урлагийн тоглолт зэргийг явуулдаг. Энэ наадам  есдүгээр сарын 10-наас 11-ны хооронд болно.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.