images

Ховдод сургуулийн хүүхдүүд суурин утсаар үнэгүй ярина

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2022-10-20


     Ховд аймгийн “Цаст-Алтай” цогцолбор сургуульд хүүхдэд зориулсан суурин утас байршуулжээ. Энэ утсаар сурагчид хэрэг гарсан тохиолдолд эцэг эхтэйгээ үнэгүй ярих, яаралтай тусламжийн үед дуудлага хийх боломжтой аж. Хичээлээсээ тарсан хүүхдүүд эцэг эх, асран хамгаалагч нь үүдэнд ирсэн эсэхийг шалгаад, ирээгүй тохиолдолд энэ утсаар залгадаг байна. “Өдөрт дунджаар 30-40 хүүхэд энэ утсыг ашигладаг болсон. Үүнийг хэрэгжүүлж эхэлснээр сурагчдын гар утасны хэрэглээ багасаж, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх боломжтой боллоо” гэж тус сургуулийн албаны хүн хэлжээ. Уг ажлыг “Монголын цахилгаан холбоо” компани нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжүүлсэн бөгөөд Улаанбаатар хот болон зарим аймгийн ерөнхий боловсролын сургуулиудад хэдийнэ ийм утас байршуулсан хэмээн МОНЦАМЭ агентлаг өнөөдөр уламжлав.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.