Нутгийн зөвлөл 250 сая төгрөг босгов
Чихэнд чимэгтэй
2022-10-20
Хэнтий аймгийн Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөл “Хан хэнтийн дуулал” нэгдсэн тоглолтыг энэ сарын 18, 19-ний өдрүүдэд зохион байгуулжээ. Тус тоглолтод Хэнтий аймгаас төрөн гарсан урлаг, соёлын алдартнууд дуу хуураа өргөж, тус аймгаас сонгодсон гишүүд болон бүх сумдын нутгийн зөвлөл, аймаг, сумын удирдлагууд оролцсон байна. Тоглолтын тасалбараас цугларсан 250 сая төгрөгийг тоглолтын эхний өдөр аймгийн удирдлагуудад гардуулан өгчээ. Мөн хоёр өдрийн тасалбарын нийт орлогыг ирэх жил болох аймгийнхаа 100 жилийн ойн бэлтгэл ажилд зарцуулахаар төлөвлөжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.