images

Үндэсний олимпын хороодын чуулган эхлэв

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2022-10-20


      Үндэсний олимпын хороодын 26 дахь удаагийн Ерөнхий ассамблей өчигдөр эхэллээ. БНСУ-ын Сөүл хотноо болж буй уг чуулганд гишүүн 206 орноос 187 улс оролцжээ. Манай улсаас МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг, Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган нар төлөөлж байна. Ассамблейн эхний өдөр үйл ажиллагаа, санхүүгийн тайлан, дүрмийн өөрчлөлт, “Бээжин-2022” наадмын тайлан, “Канвон-2024” залуучуудын наадмын бэлтгэл ажил болон “Бали-2023” элсний наадам, “Милан-Кортина 2026” Өвлийн Олимпын наадмын талаарх мэдээллийг хэлэлцжээ. Мөн энэ өдөр “Бээжин-2022” наадамд онцгой амжилт гаргасан баг тамирчдад шагнал гардуулах ёслол болов.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.