Монголоос Хятадад нийлүүлсэн нүүрс өмнөх жилийнхээс 525 хувиар өсжээ
Чихэнд чимэгтэй
2023-04-06
Монгол, Хятадын худалдааны гол зам болох Ганцмод боомтоор 2023 оны эхний улиралд найман сая тонн бараа бүтээгдэхүүн тээвэрлэсэн нь өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад дөрөв дахин өссөн тухай “Xinhua” агентлаг өчигдөр мэдээллээ. Тухайлбал, нийт бараа бүтээгдэхүүний 7.68 сая тонн нь нүүрс байжээ. Энэ нь Хятадын тал Монголоос өмнөх жилийн мөн үеийнхээс 525.4 хувиар их нүүрс импортоор авсан гэсэн үг юм. Мөн нунтаг зэс 201 мянга 200 тонныг импортоор авсан нь жилийн өмнөхөөс 12.2 хувиар нэмэгдсэн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.