Дуучин Э.Очирсайхан Литвад болсон дуурийн дуулаачдын тэмцээнд дөрөвдүгээр байр эзэллээ
Чихэнд чимэгтэй
2023-04-04
Монголын дуурийн дуучин Э.Очирсайхан Литва улсын Вильнюс хотод болсон "Virgilius Noreika" олон улсын дуурийн дуулаачдын уралдаанд дөрөвдүгээр байр эзэллээ. Тус тэмцээнд 43 орны 550 дуучин оролцжээ. Энэ тэмцээнийг 2020 онд болоход Э.Очирсайхан мөн оролцож шилдэг долоон дуучны нэгээр шалгарч байсан ч цар тахлын улмаас тэмцээний төгсгөлийн шатанд өрсөлдөж чадаагүй билээ. Тиймээс энэ удаагийн тэмцээнд төгсгөлийн шатнаас оролцох эрхтэй болсон юм. Ийнхүү өчигдөр орой Э.Очирсайхан 2023 оны шилдэг зургаан дуурийн дуулаачтай тайзан дээр дуулсан бөгөөд шагналт байрын эзэн болж чадлаа. Тэрбээр МҮОНРТ-ийн “Сэтгэлд хоногшсон дуунууд” нэвтрүүлэгт Г.Бирваагийн хөгжим, Ж.Бадраагийн шүлэг “Зандан шоо”, Д.Мяасүрэнгийн хөгжим, Б.Цэдэндамбын шүлэг “Хангайн дуу”-г сэргээн дуулж байсан юм. Мөн “Учиртай гурван толгой” дуурийн Юндэнгийн дүрийг бүтээж байсан бөгөөд хувийн “Очир продакшн" хэмээх уран бүтээлийн студийг ажиллуулдаг байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.