images

Монгол, Солонгос хамтран үлэг гүрвэл судална

Д.Бизьяа

Чихэнд чимэгтэй

2023-04-04


     БНСУ-ын Соёлын өвийн судалгааны хүрээлэн Монгол улсын Палеонтологийн хүрээлэнтэй хамтран үлэг гүрвэлийн олдворыг судлах, хамгаалах чиглэлээр хамтын ажиллагааны гэрээ байгууллаа. Цар тахлын улмаас зогсоод байсан үлэг гүрвэлийн олдворын хадгалалт хамгаалалт, сэргээн засварлахтай холбоотой технологийн туршлага, судалгаа шинжилгээний солилцоог үргэлжлүүлэх зорилгоор уг гэрээг байгуулжээ. Гэрээний үндсэн агуулгад Монгол улсын үлэг гүрвэлийн олдворын хадгалалт хамгаалалт, сэргээн засварлалт, шинжлэх ухаанд суурилсан судалгаа шинжилгээний мэдээлэл солилцох, хамтарсан судалгаа хийх, Монгол улсын үлэг гүрвэлийн олдворыг итгэмжлэн хүлээлгэн өгөх, үзэсгэлэн гаргахтай холбоотой мэдээлэл, туршлага харилцан солилцох зэрэг зүйл заалтыг тусгажээ. Энэхүү гэрээгээр Монгол болон Солонгост бүртгэгдсэн үлэг гүрвэлийн ул мөрүүдийн филогенетик холбоог (организмууд ангилал зүйн хувьд хэр ойр эсвэл хол байгааг илтгэх холбоо) судлахыг зорьж байгааг мөн дурдсан байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.