Лондоны “Coliseum” театрт тоглох “Тамгагүй төр” жүжгийн тасалбар худалдаанд гарлаа
Чихэнд чимэгтэй
2023-04-03
Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэнгийн “Тамгагүй төр” жүжгийг Монгол, Их Британи улсын дипломат харилцааны 60 жилийн ойн хүрээнд Лондон хотын алдарт “Coliseum” театрт ирэх 11 дүгээр сард “Монгол хаан” нэрээр тоглохоор болсон билээ. Тус театр нь 2359 хүний суудалтай бөгөөд жүжгийг англи хэлээр толилуулах юм. Иймд өнгөрсөн баасан гарагаас жүжгийн маркетинг, сурталчилгааг эхлүүлж Лондон хотод 25 сурталчилгааны самбар байршуулж, жүжгийн тасалбарыг худалдаалж эхэлсэн байна. “Тамгагүй төр” уран бүтээлийн баг 70 гаруй хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд 11 дүгээр сарын 17-ноос 12 дугаар сарын 2 хүртэл тус театрт тоглоно. Энэ жүжгийг өнгөрсөн онд Улсын драмын эрдмийн театрын тайзнаа найруулагч Б.Баатарын дэглэлтээр физикл драм хэлбэрээр 117 удаа тоглоход 67 мянга гаруй хүн үзжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.