images

Монголын эрэгтэй 3х3 сагсан бөмбөгийн тамирчид Азийн аварга боллоо

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2023-04-02


     3х3 сагсан бөмбөгийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын эрэгтэй баг түрүүлж, "Парис 2024" зуны Олимпод оролцох эрхийн төлөө тэмцээнд оролцох эрхтэй боллоо. Манай тамирчид аваргын төлөөх тоглолтоо Азийн хошой аварга Австралийн шигшээ багтай хийж 21:18 онооны харьцаатай хожив. Уг тэмцээнд манай эрэгтэйчүүдийн баг зургаан жилийн өмнө буюу 2017 онд мөн түрүүлж байсан бөгөөд нийт дөрвөн удаа аваргын төлөөх тоглолтод шалгарч байсан юм. Тэд энэ удаагийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд нийт таван тоглолт хийж, хагас шигшээ шатанд Шинэ Зеландийн багтай тоглон 19:18-аар хожсон билээ. Монголын шигшээ багийн бүрэлдэхүүнд Д.Дэлгэрням, Э.Дөлгөөн, А.Ананд, О.Энхбаатар нар багтсан бөгөөд шигшээ багийн ахлагч Д.Дэлгэрням бэлгэдлийн багт нэрлэгдэж, тус тэмцээний үнэ цэнтэй тоглогч боллоо.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.