МУИС: Дэлхийн соёл иргэншлийн хичээлийг англи хэлээр заадаг боллоо
Чихэнд чимэгтэй
2023-03-30
МУИС-ийн Нийгмийн ухааны сургуулийн Антропологи, археологийн тэнхимээс “Дэлхийн эртний агуу соёл иргэншлүүд” буюу “Great Civilizations of the Ancient World” мэргэжлийн суурь болон сонгон судлах хичээлийг анх удаа англи хэл дээр зааж эхэллээ. Энэ хичээлийг тус тэнхмийн ахлах багш, доктор Б.Жаргалан зааж байна. Харин хичээлийн агуулгаар дэлхийн түүхэн дэх эртний хүмүүсийн үлдээсэн ул мөрийг археологийн талаас нь судлан шинжлэж, соёл иргэншлийн уг гарал, хөгжил, мөхөл зэрэг асуудлыг хөндөх юм. Багш лекцийг англи хэлээр уншихаас гадна оюутнууд тухайн хэл дээр тэмдэглэл хөтөлж, илтгэж, бие даалт бичиж, сонсох, ярих ур чадвараа хөгжүүлэх юм. Ингэснээр гадаадад суралцах зорилготой оюутнуудад хичээлийн болон хэлний дадлага болно.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.