Хан-Уул дүүргийн иргэд үнэ төлбөргүй англи, солонгос хэлний сургалтад суух боломжтой
Чихэнд чимэгтэй
2023-03-30
Хан-Уул дүүрэг дэх “Насан туршийн боловсролын төв”-өөс тус дүүргийн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор хэд хэдэн сургалт үнэ төлбөргүй явуулж байна. Сар бүр мэргэжлийн чиг баримжаа олгохоор үсчин, оёдол, компьютертэй ажиллах сургалт орохоос гадна солонгос, англи хэлний сургалт орох болжээ. Тус байгууллага нь амьдрах ухааны сургалтаас гадна дүйцсэн хөтөлбөрөөр боловсрол нөхөн олгох буюу сургууль завсардсан насанд хүрэгчдэд ерөнхий боловсрол олгодог байна. Өнгөрсөн онд уг хөтөлбөрт эрэгтэй 60, эмэгтэй 30 нийт 90 суралцагч хамрагджээ. Харин 2021-2022 оны хичээлийн жилд бага боловсрол нөхөн эзэмшихээр 10, суурь боловсрол эзэмшихээр 26, бүрэн дунд боловсролын ангид 77 сурагч суралцаж дүүргэсэн байна. Тэдгээр сурагчийн тав нь хөнгөн хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй насанд хүрэгч, хоёр нь хэвтрийн болон хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байжээ. Мөн тухайн жилд сүмд шавилан суудаг зургаан лам хүүхдэд бага болон суурь боловсрол эзэмшүүлжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.