images

Шинэ хотын ТЭЗҮ боловсруулахад Өмнөд Солонгос 5.7 сая доллар гаргана

Д.Бизьяа

Чихэнд чимэгтэй

2023-03-29


      Орхоны хөндийд шинэ хот байгуулах техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулахад Өмнөд Солонгосын Олон улсын хамтын ажиллагааны KOICA байгууллага 5.7 сая долларын хөрөнгө оруулалт хийхээр боллоо. Эхний жил буюу энэ онд Засгийн газраас тогтоосон хот байгуулалтын төлөвлөгөө, Улаанбаатар хотын ойролцоо шинэ хот байгуулалтын төлөвлөгөө, шинэ хотуудын хүн амын шилжилт хөдөлгөөн, нүүлгэн шилжүүлэлтийн бодлогыг судлах юм байна. Түүнчлэн хот байгуулалтын техник эдийн засгийн үндэслэлийн үнэлгээний ерөнхий байдлыг судалж, хотын дэд бүтэц, хүрээлэн буй орчны өнөөгийн байдлын талаарх мэдээлэлд дүгнэлт хийх ажээ. Эдгээр урьдчилсан судалгаагаар төслийн чиглэлийг тодорхойлсны дараа төслийн агуулгыг сайжруулж, хоёр дахь жилдээ өндөр нарийвчлалтай агаарын кадастрын зураглалыг бий болгож, зураг төсөл гаргах аж. KOICA энэхүү төслөөр дамжуулан Улаанбаатар хотын хэт төвлөрлийг бууруулж, үндэсний тэнцвэртэй хөгжлийг хангах хот байгуулалтын оновчтой чиглэлийг бий болгоно хэмээн мэдэгджээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.