Монголчууд Калифорнид марафон зохион байгууллаа
Чихэнд чимэгтэй
2023-03-29
АНУ-ын Калифорни мужийн Уолнат Крик хотод өнгөрсөн долоо хоногт уулын гүйлтийн “Nomadic Adventure Club” клубийн 10 жилийн ойд зориулсан уулын жимийн 22.5 километрийн уралдаан болжээ. Тус клубийг Б.Загдаа байгуулсан бөгөөд тэрбээр ирэх зургадугаар сарын 24 нд болох “Western States Endurance 100M” ультра гүйлтийн хамгийн том тэмцээний 160 километрт уралдах урилга хүлээн авчээ. Ингэснээр өндөр шалгууртай тус тэмцээнд монгол тамирчин анх удаа оролцохоор боллоо. Энэ тэмцээн Калифорни мужийн Олимп тосгоноос эхэлж Обөрн хотод барианд орох ажээ. Харин “Nomadic Adventure Club” клубийнхний зохион байгуулсан тэмцээн нь тус клубийн анхны албан ёсны эрхтэй марафон байлаа. Тэмцээнд 32 тамирчин уралдаж, Б.Туяа 2 цаг 28 минут, П.Банзрагч 2 цаг 30 минут гүйж барианд орсноор тэргүүн байр эзэлжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.