images

Соёлын төвийг жүжигчин Б.Дамчаагийн нэрэмжит болгоно

Н.Ариунсайхан

Хөдөөгийн баясгалан

2022-10-19


     Баян-Өлгий аймгийн Буянт сумын Соёлын төвийг Ардын жүжигчин Б.Дамчаагийн нэрэмжит болгох саналыг тус аймгийн ИТХ-ын төлөөлөгч Ш.Жандос гаргажээ. Монгол улсын Ардын жүжигчин Банзарын Дамчаа 1932 онд тухайн үеийн Урианхайн хязгаар, одоогийн Буянт суманд төрсөн урианхай хүн юм. Тэрбээр 1966 оноос тайз дэлгэцийн дүрд тоглож “Үер”, “Өглөө”, “Хүргэн хүү”, “Хөдөөгийн баясгалан”, “Би чамд хайртай”, “Мандухай цэцэн хатан” зэрэг олон арван кинонд Монголын ард түмний сэтгэлд хоногшсон дүрүүдийг бүтээсэн гарамгай жүжигчин, найруулагч байв. Түүний нэрэмжит байгууллага одоогоор Монгол улсад байхгүй юм. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.