Профессор Ц.Пүрэвсүрэн Японы Засгийн газрын “Мандах нар” одон хүртлээ
Чихэнд чимэгтэй
2023-03-28
Япон улсын Засгийн газраас гадаадын иргэдэд олгодог “Мандах нар” одонгийн “Сарнай цэцэг бүхий алтан туяа” зэрэглэлийн одонгоор япон хэлний багш, профессор Ц.Пүрэвсүрэнг шагналаа. Тэрбээр Эрдмийн их сургуулийн сургалт, эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал, Хүмүүнлэгийн их сургуулийн Магистр, докторын сургалтын албаны захирлаар ажиллаж байжээ. Япон улсаас өнгөрөгч оны есдүгээр сард Гавьяат жүжигчин Д.Сосорбарамд “Мандах нар” одонгийн “Алт, мөнгөн туяа” одон шагнасан билээ. Харин 2021 оны есдүгээр сард УИХ-ын дарга асан Д.Лүндээжанцанг тус одонгийн тэргүүн зэрэг болох “Сүр жавхлант тууз” одонгоор шагнасан юм. Мөн эрдэмтэн Д.Төмөртогоо 2018 онд “Тууз бүхий алтан туяа” одонгоор шагнуулж байв.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.