images

10 баримт: Лутсайханы Алтанцэцэг

Н.Ариунсайхан

10 баримт

2023-03-27


2023 оны Эмэгтэйчүүдийн боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Энэтхэгийн Шинэ Дели хотноо болж, манай улсын тамирчин Лутсайханы Алтанцэцэг мөнгөн медаль хүртсэнээр Монголын эмэгтэй боксчдын түүхэн дээд амжилтыг тогтоосон юм.

1.Энэ жилийн боксын ДАШТ нь 2.4 сая ам.долларын шагналын сантай бөгөөд манай тамирчин мөнгөн медаль хүртэж, 50 мянган ам.долларын эзэн болсон.

2. Л.Алтанцэцэг нь ОБЕГ-ын харьяа “Аврагч” спорт хорооны тамирчин бөгөөд Онцгой байдлын газрын ахлагч цолтой.

3. Тэрбээр 2011 онд Монгол улсын гавьяат дасгалжуулагч Ё.Төмөрбатаа, Т.Эрдэнэбаяр нарын удирдлага дор 16 наснаасаа боксын спортоор хичээллэжээ.

4.2021 онд АНЭУ-ын Дубайд болсон Ази тивийн аварга, 2022 оны Йорданы Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний 51 кг жинд хүч үзэж тус тус хүрэл медаль хүртэж байв.

5. Дорнод аймгийн "Талын бүргэд" боксын клубийн унаган тамирчин юм.

6. Тэр 1995 оны долоодугаар сарын 12-нд төржээ. 

7. Айлын дундах бөгөөд ганц эмэгтэй хүүхэд нь.

8. Боксын спортоос өмнө чөлөөт бөхийн спортоор хичээллэдэг байв.

9.Нягтлан бодогч мэргэжилтэй. Олон улсын эдийн засгийн дээд сургуулийг төгссөн.

10.Түүний өөр нэгэн хобби нь сагсан бөмбөг, шатар тоглох.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.