images

10 баримт: Сун Хэ Кё

Д.Бизьяа

10 баримт

2023-03-27


1. Солонгосын алдарт жүжигчин Сун Хэ Кё  нь 41 настай.  Түүний биеийн жин 45 кг бол өндөр нь 161 см.

2. Тэрбээр дунд сургуулийн хоёрдугаар анги хүртлээ уран гулгалтын спортоор хичээллэдэг байв. Сүүлд SBS телевизийн “Soonpung Obstetrics and Gynecology” нэвтрүүлгийн 210 дахь дугаар, KBS телевизийн “Full House” киноны 4 дүгээр ангид уран гулгалтын ур чадвараа харуулж, олны талархлыг хүлээж байлаа.

3. Фэнүүдийнх нь дунд “Song Hye-kyo is something” гэсэн үг хүртэл гарсан байдаг нь “Тэр ямар ч үйлдэл хийсэн зохидог, ямагт хөөрхөн харагддаг” утгатай ажээ.

4. Гоо сайхны “Amorepacific” брэндийг 22 дахь жилдээ хэрэглэж байна. Тус компани 2001 онд “Etude”, 2006 онд “Innisfree”, 2008 онд “Laneige”, 2019 онд “Sulwhasoo” зэрэг гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэж зах зээлд гаргасан бөгөөд өнгөрсөн бүх хугацааны туршид Сун Хэ Кё уг бүтээгдэхүүнүүдийн нүүр царай болсоор иржээ.

5. 2011 онд Америкийн кино урлагийн “TC Candler” сайтаас гаргасан "Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй 100 төрх"  шалгаруулалтын тавдугаарт орж байв.

6. Тэрбээр 2007 оны зургадугаар сард дэлхийд нэр хүндтэй загварын “Vogue” сэтгүүлийн нүүрэнд гарсан анхны солонгос жүжигчин болсон юм.

7. Солонгосын нэртэй яруу найрагч Ким Юүн Шик түүнд зориулж нэрээр нь “Сун Хэ Кё” гэдэг шүлэг бичсэн байдаг.

8. Байгалийн давагдашгүй хүчин зүйлийн улмаас хохирсон иргэд болон өвчтэй хүүхдүүдэд хандив ихээр өргөдөг. 2013 оны 9 дүгээр сард хүчтэй хар салхины улмаас Чежүгийн үерт нэрвэгдэгсдэд 10 сая вон хандивлаж байв. Мөн дараа нь 2017 онд Хүүхдийн баяраар Сөүлийн үндэсний их сургуулийн хүүхдийн эмнэлэгт 100 сая вон хандивлаж байжээ. 2022 оны 3 дугаар сард Солонгосын Улаан загалмайн нийгэмлэгээр дамжуулан Ганвон болон Хойд Кёнсан мужид гарсан ойн түймэрт өртсөн хүмүүст туслах, хээрийн онцгой байдлын албан хаагчдад тусламж болгож 100 сая вон хандивлажээ.

9. YouTube болон портал сайтууд дээр "Сун Хэ Кёгийн бодит амьдрал" болон "Сун Хэ Кё-гийн харц" гэсэн үгийг хамгийн их хайжээ.

10. Түүний тоглосон дахин нэг триллер төрлийн кино удахгүй гарах гэж байгаа талаар Өмнөд Солонгост шуугиад эхэлжээ. “The Price of Confession” гэх нэртэй уг кинонд хүн амины хэрэгт холбогдсон хоёр эмэгтэйн тухай гарах бөгөөд Сун Хэ Кё сургуулийн урлагийн багшийн дүрд тоглох бол нөгөө эмэгтэйн дүрийг Хан Со Хи бүтээсэн байна.  

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.