images

Өвөлжилтийн бэлтгэлд 90 сая төгрөг хэмнэв

Н.Ариунсайхан

Хөдөөгийн баясгалан

2022-10-19


     Говь-Алтай аймаг өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд аймаг, сумын аюулгүйн нөөцөд наад зах нь 250 тонн өвс, 80 тонн тэжээл бэлтгэх зорилт тавьжээ. Энэ ажлын хүрээнд тус аймгийн засаг дарга Дархан-Уул аймагт ажиллаж, тус аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын техник дундын үйлчилгээнд нийлүүлсэн трактор, техник тоног төхөөрөмжөөс ашиглах гэрээ байгуулав. Ингэснээр зах зээлийн үнээс 50 хувийн хямд өртгөөр өвс, тэжээлийн нөөц бэлтгэх бололцоотой болсон байна. Энэ нь өвс тэжээл татан төвлөрүүлэх ажилд 90 орчим сая төгрөг хэмнэсэн хэрэг юм. Энэ сарын 18-нд Дархан-Уул аймгаас бэлтгэсэн 10 мянган боодол өвсийг Говь-Алтай аймагт тээвэрлэж авчирсан талаар албаны хүн мэдээлсэн байна. Өнөөдрийн байдлаар төвийн бүс болон зүүн аймгуудаас баруун аймагт тээвэрлэн ирж буй тэжээлийн ногоон өвс нэг боодол нь 17 мянга, байгалийн хадлан 15 мянган төгрөгийн үнэтэй байгаа аж.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.