Дуучин Weeknd Гиннесийн дээд амжилт тогтоолоо
Канадын дуучин, дууны үг зохиогч The Weeknd дэлхийн хамгийн алдартай уран бүтээлч болж Гиннесийн дээд амжилт тогтоожээ. Тэрбээр саяхан Гиннесийн дээд амжилтыг хоёр удаа шинэчлэн тогтоосон байна. Энэ сарын 20-ны байдлаар Spotify хөгжмийн стриминг платформ дээр тэрбээр сард хамгийн олон буюу 100 сая сонсогчтой уран бүтээлчээр бүртгэгджээ. Түүний дараа хоёрдугаарт орж буй Майли Сайрус The Weeknd-ээс 30 сая гаруй үзэгчийн зөрүүтэй байна. Гиннесийн номын мэдээлснээр The Weeknd-ийн хит болсон "Die For You" дууг Ариана Грандэгийн оролцсон ремикс хувилбараар дахин гаргаснаас хойш хөгжмийн стримингийн тоо эрс нэмэгджээ. Уг дуу нь мөн Billboard-ын “Hot 100” чартыг тэргүүлж, The Weeknd-ийн 7 дахь шилдэг дуу болсон юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







