Монгол улс аялал жуулчлалын ёс зүйтэй орны нэгээр зургаа дахь удаагаа шалгарав
Чихэнд чимэгтэй
2023-03-24
АНУ-ын Калифорни мужийн Бэркли хотноо үйл ажиллагаагаа явуулдаг "Ethical Traveller" ашгийн бус байгууллагаас манай улсыг ёс зүйтэй аялал жуулчлалыг хөгжүүлж буй дэлхийн шилдэг 10 улсын нэгээр нэрлэлээ. Уг жагсаалтад Монгол улс 2016-2018, 2020, 2021 онд багтаж байсан бөгөөд энэ удаагийнх зургаа дахь нь болж байна. Тус байгууллага нь ёс зүйтэй аялал жуулчлал хөгжүүлж буй улсыг шалгаруулахдаа хөгжиж буй орнуудын дунд судалгаа хийж, байгаль орчин, зэрлэг ан амьтдыг хамгаалах, нийгмийн халамж, хүний эрхийн талаар хэрэгжүүлж буй бодлогыг нь шалгуур болгодог ажээ. Тухайлбал “Freedom House”, Мянганы сорилтын корпораци, Хил хязгааргүй сэтгүүлчид, ЮНИСЕФ, Дэлхийн банкны тайланд үндэслэн судалгаа хийдэг байна. Энэ онд манайхтай зэрэгцэн Барбадос, Белиз, Ботсвана, Кабо Верде, Чили, Коста Рика, Палау, Сэйшелийн арлууд, Тимор-Лесте ёс зүйтэй аяллыг хөгжүүлж буй орноор шалгарав. Улмаар манай орныг Алтайн уулс, говь цөл, зээр, ирвэс, хоёр бөхтэй, гэр, эртний сүмүүдээрээ алдартай гээд “Нам гүмд нь өөрийгөө алдам газар” хэмээжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.