images

10 баримт: “Чингис хаан” музей ба “Panasonic”

Ж.Ариунгэрэл

10 баримт

2023-03-23


1. “Чингис хаан” үндэсний музейг дуу, дүрсний мэргэжлийн шийдэл бүхий орчин үеийн дижитал музей болгохын тулд нийт найман танхимын зургаад Японы “Panasonic брэндийн тоног төхөөрөмжийг суурилуулжээ. 

2. Ингэхдээ Хүннү гүрнээс эхлээд Чингис хаан болон түүнийг залгамжлагч бага хаадын үеийн түүхэн контентуудыг тод гэрэлтэт, өндөр  нягтаршилтай дүрслэл болон мэргэжлийн цэвэр дуугаралттайгаар тухайн орчинд бүрэн автах мэдрэмж төрүүлэхүйц байдлаар хүргэхийг зорьсон байна.

3. “Panasonic” брэндийг сонгосон учир нь дэлхийн олон орны алдартай түүх дурсгалын газрууд болон музей проекторын тусгал, дүрсний нягтаршил, чанар стандартаараа дэлхийд тэргүүлэгч энэ брэндийг илүүтэйд үздэг ажээ.

4. Музейн 3-8 дугаар давхарт Panasonic брэндийн нийт 14 проектор угсарч суурилуулан интеграцийн ажлыг хийж гүйцэтгэсэн бөгөөд гүйцэтгэгч нь үндэсний “Global Smart Solution” ХХК.

5. Нийт 11 дэлгэц дээр проектор тусгалын шийдлийг хийж гүйцэтгэсэн бөгөөд хамгийн том нь 12 м урт, 3,2 м өндөр, 38,4 м2 талбайтай тусгал юм.

6. Нумарсан ханыг бүхэлд нь хамарсан контентыг гаргахдаа хананы нумралын радиус болон 3 проекторын тусгал хоорондын гэрэл, өнгөний уусгалт, дүрсний давхцалын mosaic тохиргоо зэргийг инженерийн нарийвчлалтай тооцоолол дээр үндэслэн хийжээ.

7. Ингэхдээ нийт дүрсний тусгалыг 289 цэгт тэнцүү хуваан, тухайн тусах хананы симуляцийг нарийн тооцоолон хийсэн.

8. Проекторуудад ойрын зайн линз сонгосон нь тухайн контентыг үзэж буй үзэгчийн сүүдэр хана руу ойртоход хамгийн бага зайнаас сүүдэр тусахаар шийдсэн бөгөөд ингэснээр үзэгч тухайн контентыг ойрхон зогссон ч бусад хүмүүст саад болохгүйгээр үзэх боломжийг олгож буй.

9. Ихэнх хананууд нь интерактив буюу мэдрэгчтэй бөгөөд үзэгч сонирхсон мэдээллээ өөрөө удирдан сонгож үзэх, сонирхсон мэдээллээ давтан үзэх, эсвэл солих боломжийг бий болгожээ.

10. Таазанд суурилуулсан “Holosonics” брэндийн чиглэлийн спикер нь контентын дууг зөвхөн тухайн заасан цэгт зогсож байгаа хүн рүү чиглүүлж өгөх бөгөөд контентын дуу нь орчны чимээтэй холилдохгүй, сарнихгүй, бусад үзэгчдэд саад болохгүй, илүү тод дуугаралтаар зөвхөн үзэгч рүү чиглэж, контентын дууг өндөр нарийвчлалтайгаар сонсож, мэдрэх боломжтой болгосон байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.