Боксын ДАШТ: Манай тамирчид хоёр медалийн болзол хангалаа
Чихэнд чимэгтэй
2023-03-23
Энэтхэгийн Дели хотноо болж буй эмэгтэйчүүдийн боксын ДАШТ-ээс Монгол улсын хоёр тамирчин медалийн болзол хангалаа. “Алдар” спорт хорооны тамирчин, өсвөрийн ДАШТ-ий хүрэл медальт, залуучуудын Азийн аварга М.Энхжаргал 54 килограммын жинд Италийн О.Савчукийг 5:0 онооны харьцаатай ялж, хүрэл медалийн болзол хангажээ. Мөн 48 килограммын жинд тулалдаж буй Л.Алтанцэцэг Узбекистаны Ф.Фозиловаг 5:0 оноогоор ялж мөн хүрэл медалийн болзол хангасан байна. Тэд өнөөдөр медалийн өнгөө өөрчлөх чухал тоглолт хийх юм. Энэ тэмцээнээс алтан медаль авбал 100, мөнгө бол 50, хүрэл бол 25 мянган долларын шагнал авна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.