Швейцарт болсон шувуулахуйн үзүүлбэрт монгол шувуу сургагч оролцлоо
Чихэнд чимэгтэй
2023-03-23
Швейцарын Локарно хотод болдог “Локарногийн шувуулахуйн үзүүлбэр” гуравдугаар сарын 18-нд болж Монголын шувуу сургагч Т.Цэндсүрэн оролцлоо. Тэрбээр үндэсний хувцастайгаа хүрэлцэн очиж бүргэд, шонхор, тас, өрөвтас, шар шувуутай гол үзүүлбэрүүдийг үзүүлжээ. Энэ арга хэмжээг дэлхийн олон орноос хүмүүс зорин ирж үздэг бөгөөд нийт 130 төрлийн шувууны зан төрх, амьдрах арга, шувуулахуйн соёлыг таниулан сурталчилдаг байна. Шувуулахуй нь ЮНЕСКО-гийн хүн төрөлхтний соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгэгдсэн. Энэ соёлыг Швейцарт түгээн дэлгэрүүлэх арга хэмжээнд циркийн амьтан сургагч Т.Цэндсүрэн 2012 оноос оролцож байгаа ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.