images

10 баримт: Ус

Б.Бадамзул

10 баримт

2023-03-22


НҮБ-аас 1993 онд жил бүрийн гуравдугаар сарын 22-ныг дэлхийн усны өдөр болгон тэмдэглэхээр зарласнаас хойш даруй 20 жил өнгөрчээ. Иймд усны тухай сонирхолтой баримтуудыг хүргэж байна.

1. Дэлхий дээрх цэнгэг усны 68.7 хувь нь мөсөн голд бий.

2. 473 грамм шар айраг үйлдвэрлэхэд 75.6 литр ус ашигладаг.

3. Өргөст хэмхний 95 хувийг ус эзэлдэг.

4. Ус хөлдөхөөрөө хэмжээнээсээ есөн хувиар тэлдэг.

5. Нэг тонн ган үйлдвэрлэхэд 300 тонн ус ашиглана.

6. Дундаж хэмжээтэй усан санг ойролцоогоор 28 тонн усаар дүүргэдэг.

7. Улс орнуудын хилийн зурвасыг зааглаж, эсвэл дамнан урсдаг 263 гол бий.

8. Нэг зүсэм талх хийхэд 41.6 литр ус ордог.

9. Дэлхий дээрх бүх усыг 100 жил гэж үзвэл 98 жил нь далайн ус, нэг жил найман сар нь мөс, 14 хоног нь нуур болон гол болох ба нэг долоо хоног хүрэхгүй хугацаа нь агаар мандал дахь ус болно.

10. Дэлхий дээрх бүх гол мөрний уснаас их цэвэр ус агаар мандалд бий.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.