images

НҮБ-д суугаа олон улсын төлөөлөгчид “Трио” киног үзэв

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2023-03-21


     Найруулагч Д.Баттөмөрийн бүтээл “Трио” уран сайхны киног Дэлхийн дауны хам шинжийн өдрийг тохиолдуулан НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн 52 дугаар ээлжит чуулганы үеэр НҮБ-д суугаа олон улсын төлөөлөгчдөд Швейцарын Женев хотноо өчигдөр толилууллаа. Энэ ажлыг Монгол улсаас НҮБ-ын Женев дэх төв болон олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газар, Хүний эрхийн дээд комиссарын алба, Монголын Дауны холбоо хамтран зохион байгуулсан юм. Төлөөлөгчдөд киног үзүүлэхийн өмнө НҮБ дахь Монгол улсын Байнгын төлөөлөгч Д.Гэрэлмаа, НҮБ-ын Женев дэх тѳвийн Соёлын үйл ажиллагааны хорооны дарга, номын сангийн захирал Франческо Писано нар үг хэлжээ. Мөн “монгол” гэх үгийг дауны хам шинжтэй холбож доромж утгаар ашигладаг асуудлыг хөндөж "Трио" киноны продюсер, шинжээч мэргэжилтнүүд, тѳрийн бус байгууллагын тѳлѳѳлөл хэлэлцүүлэг хийсэн байна. Тус кино 39 дахь удаагийн Варшавын кино наадамд Монголоос анх удаа нэр дэвшиж "Үзэгчдийн нэрэмжит шагнал" хүртсэн билээ. Үүнээс өмнө Тайландын, Монреалийн зэрэг олон улсын томоохон кино наадмаас зургаан шагнал хүртсэн бөгөөд одоо Өмнөд Солонгосын кино наадамд нэр дэвшээд байгаа юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.