images

Малын хөлийн татвараас бүрдсэн орлогын 20 хувийг булаг хамгаалах ажилд зарцуулна

Н.Ариунсайхан

Хөдөөгийн баясгалан

2023-03-21


     Говь-Алтай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас тус аймгийн зургаан суманд ажиллаж, байгаль орчны хамгаалагч нарт булаг шандын эхийг хашиж хамгаалах, хамгаалсан булгийн гэрчилгээ, мониторинг судалгаа хийх, дэвтэр хөтлөх журмыг танилцуулжээ. Мөн мөрдөж ажиллавал зохих чиглэл, байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хууль, журам, “100 булаг, 1000 малчин, 15000 бөхөн” хамгаалахтай холбогдуулан санхүүжилтийн эх үүсвэр бий болгох сум орон нутгийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр сургалт орж, энэ онд хамгаалах булгийн талаар гурвалсан гэрээнд тусгах, ус бохирдуулагчийн тооллого зохион байгуулах зэрэг ажлуудыг зохион байгуулсан байна. Түүнчлэн сумдын Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг дарга нар ирэх онд малын хөлийн татвараас бүрдсэн орлогын 20 хувийг булаг хамгаалах ажилд зарцуулахаар болжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.