Монгол багш нар Массачусэтсийн их сургуульд дадлага хийгээд ирэв
Чихэнд чимэгтэй
2023-03-20
Өмнөговь аймгийн Ханбогд сумын ерөнхий боловсролын 1, 2 дугаар сургуулийн англи хэлний багш Б.Номинтуул, Дорноговь аймгийн 5 дугаар сургуулийн англи хэлний багш Т.Мөнх-Эрдэнэ нар АНУ-ын Засгийн газраас дунд сургуулийн багш нарт зориулсан “Fulbright Teaching Excellence and Achievement” хөтөлбөрт суралцаж дүүргэв. Тэд 1 дүгээр сарын 15-наас 3 дугаар сарын 16-нд АНУ-ын Флорида мужийн "Florida Gulf Coast University", "University of Massachusetts" их сургуульд заах арга зүй, хичээлийн төлөвлөгөө боловсруулах, сургалтын стратеги, технологи зэрэг сэдвээр сургалтад хамрагджээ. Уг хөтөлбөр нь оролцогчдын виз, тээшний төлбөр, эмнэлгийн даатгал, байр хоол, бүх төрлийн унааны зардлыг бүрэн даадаг. Манай улсаас уг хөтөлбөрт жил бүр 3-4 багш хамрагдах боломжтой бөгөөд шалгаруулалтад тэнцсэн багш нар жил бүрийн нэг болон наймдугаар сард АНУ-ыг зорьдог ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.