Илон Маскийн ээж “Говь”-ийн ноолууран хувцсаар гоёлоо
Чихэнд чимэгтэй
2023-03-17
“Tesla”, “SpaceX”, “Twitter” компанийн эзэн, 187.1 тэрбум долларын хөрөнгө бүхий дэлхийн хамгийн баян хүн Илон Маскийн ээж Мэй Маск Германы “The Magazine” загварын сэтгүүлийн тэргүүн нүүрийг чимлээ. Тэрбээр сэтгүүлийн зураг авалтад оролцохдоо “Говь” брэндийн хар өнгөтэй ноолууран пальто, халаастай тод ягаан өнгийн жилетээр гангарчээ. Түүний өмссөн пальто “Говь” брэндийн “Mexicana SS-2023” хавар-зуны коллекцийн загвар бөгөөд Монголын загвар өмсөгч Ж.Энэрэл анх танилцуулж байсан юм. Канад гаралтай Мэй Маск нь загварын салбарт 50 жил ажилласан модель бөгөөд өдгөө 75 настай юм. Түүний зураг "Time" сэтгүүлийн тэргүүн нүүрэнд ч гарч байсан удаатай. Тэрбээр гурван хүүхэд төрүүлж өсгөсний ууган нь Илон юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.