images

Улаанбаатар-Доха чиглэлд шууд нислэг үйлдэхээр боллоо

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2023-03-16


     Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт, Катарын Тээврийн сайд Жасим бин Сейф Ахмад Аль-Сулейти нар “Агаарын харилцааны тухай Монгол улсын Засгийн газар болон Катар улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т гарын үсэг зурлаа. Ингэснээр Улаанбаатар–Доха чиглэлд шууд нислэг үйлдэж, зорчигч болон ачаа тээврийг хурдан шуурхай явуулах боломжтой болж байна. Үүгээр ч зогсохгүй “Монголд зочлох жил”-ээр Катараас ирэх жуулчдын тоо нэмэгдэх нөхцөл бүрдлээ. Мөн хоёр улсын сайд хэлэлцээрт гарын үсэг зурсны дараа Монголын иргэний нисэхийн мэргэжилтнүүдийг Катарт сургах, Монголд хуурай боомт байгуулахад техникийн туслалцаа авах, зам, тээврийн салбарт хэрэгжүүлэхээр төлөвлөж буй томоохон төслүүд дээр хамтарч ажиллах талаар ярилцав. Улмаар ажлын хэсэг байгуулж, дээрх саналыг судлахаар харилцан тохиролцжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.