Японы тусламжаар Сонгинохайрхан дүүргийн цэцэрлэгийн засварт 717 сая төгрөг зарцуулна
Чихэнд чимэгтэй
2023-03-16
Японы Засгийн газар 1990 оноос манай улсад “Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа билээ. Тэгвэл энэ хөтөлбөрийн хөрөнгө оруулалтаар Сонгинохайрхан дүүргийн 113 дугаар цэцэрлэгийн А байранд их засвар хийхээр боллоо. Энэ нь “Өвсний үндэс" хөтөлбөрөөр Монголд хэрэгжиж буй 594 дэх, Сонгинохайрхан дүүрэгт хэрэгжиж буй 14 дэх төсөл болж байна. Их засварт зориулж хөтөлбөрөөс 210511 доллар буюу 717 сая төгрөг хүртэлх санхүүжилт олгохоор болжээ. Өдгөө тус цэцэрлэгт 75 багш ажилчид ажиллаж, 655 хүүхэд суралцдаг бөгөөд цэцэрлэгийн байрны дээвэр, цэвэр бохир усны шугам, дулааны шугам, ариун цэврийн өрөө нь хуучирч муудсан ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.