images

Сүхбаатар аймгаас соёлын дурсгалууд шинээр илрүүлэв

Н.Ариунсайхан

Хөдөөгийн баясгалан

2022-10-19


     Энэ намар орон даяар түүх, соёлын үл хөдлөх дурсгалын улсын тооллого хийж буй. Тэгвэл Сүхбаатар аймаг дахь МОНЦАМЭ-гийн сурвалжлагч тус аймгийн тооллого 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байгаа бөгөөд шинээр илрүүлсэн дурсгалуудаас гурвыг нь улсын мэдээллийн санд бүртгэж авсан талаар мэдээлжээ. Тодруулбал, Баяндэлгэр сумын нутгаас хадны зураг, Мөнххаан сумын Даянчийн агуйгаас улаан зосон бичиг, Түмэнцогт сумаас хөшөө чулуу зэргийг нутгийн иргэд олсныг мэдээллийн санд бүртгэсэн байна. Мөн тус аймагт соёлын биет бус өвийн улсын үзлэгийг Соёлын яам, аймгийн Соёлын газрын хамтарсан баг өчигдөр эхлүүлж 250 гаруй биет бус өвийн 70 хувийг хамруулахаар болжээ. Хамгийн анхны соёлын үл хөдлөх өвийн тооллогыг 2015 онд хийж 86 мянга гаруй дурсгал шинээр илрүүлж байсан аж. Харин 2018 онд Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 13.1.6 заалтын дагуу тооллогын журам баталсан юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.